“Зөн билгийн тулаан”-ы ялагчид мэдрэлийн өвчтэй гэсэн онош тавьж байжээ
201812/1930ab856767da711e3b30683e6fcaa8_fitted_740x0.jpg

 

Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг энэ сарын 22-нд ээлжит дугаарынхаа ялагчийг тодруулсан. “Зөн билгийн тулаан”-ы 19 дэх дугаарын ялагчаар Тимофей Руденко тодорсон билээ. Тимофей аавыгаа нас барсны дараа зөн билгийн мэдрэмжтэй болжээ. Гэвч эмч нар түүний уг чадварыг өвчин гэж оношилж байсан талаар Тимофей Руденко ярьсан байна.

Зөн билэгтэн гэнэт нас барсан хүмүүсийн дуу хоолойг сонсч эхэлжээ. Эмч нар үүнийг нь шизофрен гэж оношилсон аж. Гэвч Тимофей уг хачин чадвартайгаа зохицож чаддаг болж, айж гайхахаа больсноор амжилтад хүрсэн байна.

Тимофей ялагч болсныхоо дараа сэтгүүлчдэд “Надад тэр үед их хэцүү байсан. Хачин сонсогдох байх л даа. Манай гэр бүлийнхэн намайг тийм ч сайн ойлгодоггүй байсан. Гэхдээ “Зөн билгийн тулаан”-д орсноор би гэр бүлийнхэнтэйгээ учраа олсон. Бид нэг нэгэнтэйгээ илүү ойр дотно боллоо. Хайртай бүсгүйдээ маш их баярлалаа. Бид олон зүйлийг даван туулсан. Зовлон, жаргалын аль ч үед хамт байх хүнтэй байна гэдэг үнэхээр сайхан юм” хэмээн ярьжээ.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Энэ нэвтрүүлэгийг манайх орчуулж үзүүлэхээ больцон юмуу? Үзэх юмсаан. Байнга үздэг байлаа
2018-12-24 11:04:38
Daraa jil khuuchraad unegui bolokhoor n uzuuleed zavsraar n chamd zoriulsan reklam gargaj mongo olno. Ter boltol tur khuleej ajaamuu!
2018-12-24 12:19:37
энэ нэвтрүүлэг чинь зүгээр л шоу ш дээ итгэцийм уу
2018-12-24 14:47:45
ШОУ шдээ. Итгээд хэрэггүй
2018-12-28 04:40:57
Шинэ мэдээ