Алла Пугачёва, Максим Галкин нар салаагүй гэдгээ батлав
201901/20180204-galkin-post.jpg

 

Хойд хөршийн нэрт дуучин 69 настай Алла Пугачёва, 42 настай хөтлөгч Максим Галкин нар Зул сарын баярыг найзынхаа гэрт тэмдэглэжээ. Продюсер Александр Достманыд тэднээс гадна Валентина Юдашкина болон дуучин Александр Буйнов гэр бүлээрээ байжээ.

 

“Instagram”-д өчигдөр нийтлэгдсэн зураг Алла Пугачёва, Максим Галкин нар салсан гэсэн мэдээлэлд цэг тавьсан байна. Богино шорттой, стиллэг малгайтай Аллаг фэнүүд нь биширч байгаа аж. Дуучны бие галбир ч гайхалтай сайхан харагджээ.

 

Максим, Алла нарыг салж байгаа гэх мэдээлэл Оросын шар хэвлэлүүдээр гарсан ч хөтлөгч залуу үүнийг үгүйсгэж байжээ. Максим Аллатай насан туршдаа хамт байна гэдгээ хэлсэн байна. Тэд энэхүү зургаар дамжуулан бүх зүйл сайхан байгаа гэдгийг дахин баталлаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ