Синди Кроуфорд, Рэнди Гербер нар салаагүй
201901/GettyImages-1080532914-e1544545825234.jpg

Гадны хэвлэлүүд өнгөрсөн сард Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 20 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаа талаар мэдээлсэн билээ. 52 настай супермодель, 56 настай бизнесмен нар гэрлэлтээ цуцлуулахаар баримт бичиг бүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл хосууд энэ сарын 9-нд Малибуд хамтдаа жаргалтай яваа харагджээ. Тэд кафегаас гараад машиндаа суун явсан байна.

 

Синди Кроуфорд, Рэнди Гербер нар 1998 онд гэрлэсэн билээ. Тэд моделийн агентлагт хамт ажилладаг найзууд байжээ. Синди нөхрийнхөө талаар “Хүн хайртай хүнтэйгээ төдийгүй сайн найзтайгаа гэрлэх нь чухал юм билээ” гэж ярьдаг.

 

Тэдний хүүхдүүд болох 17 настай Кайя, 19 настай Пресли нар саяхнаас бие даан амьдрахаар тусдаа гарцгаажээ. Синди, Рэнди нар сарын өмнө Лондонд “Fashion Awards” шагнал гардуулах ёслолд хүүхдүүдтэйгээ ирсэн билээ. Тэдний гэр бүл үргэлж олны анхаарлыг татдаг, үлгэр жишээ гэр бүл.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Ямар царайлаг ГЭР БҮЛ ВЭЭЭЭЭЭЭ
2019-01-11 07:09:38
Шинэ мэдээ