Евгений Плющенкогийн бие тааруу байна
201901/Capture_3.JPG

 

Оросын алдартай уран гулгагч, 36 настай Евгений Плющенко мэс засалд оржээ. Олимпийн аварга энэ сарын 10-нд нуруу нь өвдөж, эмчид хандсан байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлж хагалгаа хийжээ.

 

Евгений болон түүний эхнэр Яна Рудковская нар болсон явдлыг олонд дэлгээгүй аж. Оросууд хайртай уран гулгагчийнх нь бие өвдсөн талаар “РЕН ТВ”-ээс олж мэджээ. Евгенийгийн бие тааруу, мэс заслын дараа бүрэн тэнхрээгүй байгаа аж.

 

Евгений Плющенко саяхан мөсөн талбайн хоёр ч том үзүүлбэрт гол дүр бүтээсэн билээ. Үзүүлбэрт түүний хүү, зургаан настай Саша ч оролцсон. Саша хүү Оросын залуу үеийн шилдэг уран гулгагчдын нэг, басхүү авьяаслаг модель болохоо харуулж, олон хүний хайрыг татсан юм.

 

Плющенко 2014 онд Сочигийн олимпиор Оросын шигшээ багт алтан медаль авчирсныхаа дараа их спортоос явсан юм. Тэрбээр багийн уран гулгалтын төрөлд оролцож байхдаа нуруундаа гэмтэл авчээ. Евгенийгийн нуруу удаа дараа өвдөж байгаа билээ.

 

Евгений Плющенко, Яна Рудковская и их сын Александр.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ