Дуучин Ханнаг акулууд хазжээ
201901/671d3d47492a3ea217729ae7dee34ec7_fitted_740x0_8.jpg

 

27 настай дуучин Ханна буюу Анна Иванова нөхөр болон охинтойгоо хамт Майамид амарчээ. Дуучин бүсгүй энэ сарын 14-нд Багамын арлуудаар аялсан талаараа фэнүүдтэйгээ хуваалцсан байна. Аяллын хөтөлбөрт Атлантын далайгаар хүн рүү дайрдаггүй акулуудтай хамт сэлэх хэсэг байжээ. Гэвч акулууд Ханнаг хазсан байна. Дуучин бүсгүй хөлийнхөө хумсыг мөнгөлөг өнгөөр будсан байсан нь акулуудын анхаарлыг татсан талаар Ханна ярьжээ.

 

Тэрбээр мөн бүсгүйчүүдэд хандан далайд сэлэхдээ хумсаа гэрэлтсэн мөнгөлөг өнгөөр будахгүй байхыг зөвлөжээ. Мөнгөлөг өнгийг харсан акулууд өөрсдийнх нь хоол болдог жижиг загаснуудтай андуурдаг байна.

 

Гэхдээ дуучин бүсгүйн хөлийн хуруу гэмтээгүй, бүх зүйл зүгээр гэдгийг хэлжээ.

 

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ