Жүжигчин А.Гэрэлцэцэгийн “Халх эхнэр” makeup
201901/80.jpg

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг “Соёлын довтолгоо” киноны нээлт дээр тун өвөрмөц нүүр будалт хийлгэж ирэв. Түнтгэр мөр, урт ханцуйтай дээлтэй хоршдог халх эхнэрүүдийн хацрын энгэсэг гоёлыг санагдуулам нүүр будалт олны анхаарлаас хол өнгөрсөнгүй.

 

Нөхөрт гарч, эхнэр болсноо илтгэдэг хувцас, гоёлтой хоршдог хацрын улаан “товч”-ийг нүүрэн дээрээ тамгалсан нь жүжигчин бүсгүйг нөхөрт гарч, эхнэр болсноо зарласан үйлдэл боллоо гэж хардах хүмүүс ч байна. Жүжигчин А.Гэрэлцэцэг “Маск” продакшны шинэ бүтээл “Соёлын довтолгоо” кинонд сумын эмчийн дүр бүтээсэн юм.

 

“Соёлын довтолгоо” уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт /2019.01.19/ нээлтээ хийсэн ба бүх кино театруудад гарч байна.


 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Зохихгүй бна хацар нь унжаад солонгос нөхөрт гарсангууд бас ингэдэг юм билээ
2019-01-22 01:22:33
Мундаг бүгд
2019-01-21 08:17:24
Хөөрхөн байна. Бүгд шилдэгүүд
2019-01-21 10:50:46
Saihan bnaa huurhun ch baina
2019-01-22 01:22:27
Шинэ мэдээ