Согтуу бүсгүй ханхүү Уильямын хамгаалагчид бэлгийн дарамт үзүүлжээ
201901/4e3a912351f8e6cf6a88849633e810e3_fitted_740x0.jpg

25 настай Корри Алиса Холмс гэх бүсгүй Их Британийн ханхүү Уильямын цэргийн хорооны алба хаагчид бэлгийн дарамт үзүүлжээ. Тэрбээр цэргийн бааз руу шөнийн 03:00 цагт сэмээрхэн нэвтэрч орсон байна. Бүсгүй өөрөө ч хамгаалалтын албанд ажилладаг байсан аж.

 

Корри дурласан цэргийнхээ өрөө рүү орж, түүнийг үнсэхийг завдахад залуу сэржээ. Тэрбээр бүсгүйгээс явахыг хүсч, гадаа авч гарсан байна. Гэвч согтуу бүсгүй ханхүү Уильямын хамгаалагчийг үнсэх гэж дайрч, залуу хашгирснаар Хамгаалалтын албаны дарга иржээ.

 

Коррид сахилга батын арга хэмжээ авсан ба ажлаас нь халахгүй байхаар шийджээ. Эмэгтэй хүн гэх шалтгаан л Корриг халагдахаас аварсан аж. Их Британийн ханхүүгийн хамгаалалтын албаныхан харин түүнийг ажлаас нь халах хэрэгтэй гэж үзэж байжээ.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ