”Амьдралыг өөрчлөгч” Л.Саруултөгсийн НАНДИН бэлэг
201901/шик_хатагтай.jpg

"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид", "Шик хатагтайн зөвлөгөө" зэрэг орчуулгын номуудаараа уншигчдын танил болсон Л.Саруултөгсийн төрсөн өдрийн бэлэг болох хөрөг зураг олны анхаарлыг татах болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Уран бүтээлч Т.Чингисийн урын санд "Эрхэмсэг оршихуй” бүтээл болон орж буй өөрийн хөрөг зургаа төрсөн өдрөөрөө анх удаа харлаа. Зураачийн авьяас, өнгө будгын торгон мэдрэмж, ширхэг эд эс бүрт шингэсэн сэтгэл, олон сарын уйгаггүй зүтгэлийг туйлын ихээр хүндэтгэн биширч байна. Залуу насны минь дүр төрхийг уран зурагт мөнхөлж, үр хүүхдүүдэд минь үлдэх өв болгосон холч ухаант ханьдаа Т.Хасбаатартаа ахин дахин баярлалаа" хэмээжээ.  

 

Түүний хань нь Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар юм.

 

Харин хатагтай Л.Саруултөгс бол орчин үеийн охид, бүсгүйчүүдийн үлгэр дууриал болсон эмэгтэй. Ялангуяа түүний "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" ном борлуулалтаараа тэргүүлээд зогсохгүй, маш олон бүсгүйчүүдийн хандлагыг өөрчилж, үзэл бодлоороо нэгдэх боломжийг олгосон гэдэгтэй санал нийлэх хүн олон биз ээ.


 

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Өмнөх эхнэр хүүхэд Яаасан бэ?
2019-01-22 06:27:31
ямар сайхан эмгтэй вээээээээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
2019-01-22 06:29:23
Yanhan saruul.tsagtaa aldartai yavdaltai ohin bsan da
2019-01-22 07:41:01
Гэрэл гэгээ цацруулсан оюунлаг ухаалаг сайхан бүсгүй байна. Уран бүтээлийн амжилт.
2019-01-23 01:09:12
Шинэ мэдээ