Кэйт Миддлтон: Гурван хүүхэд өсгөх МАШ ХЭЦҮҮ
201901/index.jpg

Их Британийн ханхүү Уильямын эхнэр Кэйт Миддлтон энэ сарын 22-нд ядуу буурай амьдралтай хүүхдүүдэд тусалдаг “Family Action” төвд иржээ. Тэрбээр эцэг, эхчүүдтэй хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцаж, өөрт нь ч энэ тал дээр асуудал тулгардгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Кэйтэд асрагч эх тусалдаг ч гурван хүүхэд өсгөхөд амаргүй байдаг гэнэ. “Маш хүнд. Хүүхэд төрсөн эхний жил бусдаас дэмжлэг авдаг ч дараа нь багачуудтайгаа өөрсдөө л учраа олох хэрэгтэй болно. Бүх эцэг, эх ижил асуудалтай тулгардаг” гэж ханхүү Уильямын эхнэр ярьжээ. Түүний яриа хүмүүст их таалагдсан гэнэ. Кэйт Миддлтон хатан хааны гэр бүлийн гишүүн бус эгэл жирийн айлын эхнэр мэт халуун дулаан яриа өрнүүлж, бусад эцэг, эхчүүд ч өөрсдийн түүхээ ярьж байсан талаар түүнтэй уулзсан хүмүүс сонирхуулжээ.

 

Уильям, Кэйт нар ой хүрч байгаа болон гурав, таван насны гурван хүүхэдтэй билээ.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Congrats to big Royalfamily
2019-01-24 16:34:51
Uym hetsuu bdiin ochnoon zartstai bjiij
2019-02-05 23:30:06
Шинэ мэдээ