Хабиб, Конор нарыг шийтгэлээ
201901/200065_d203d00b298be4782c2d27d3d1c8dcb0.jpg

ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов, Ирландын тулаанч Конор Макгрегор нар шийтгүүлжээ. АНУ-ын Невада мужийн Спортын комисс тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 6-нд хийсэн тулааныхаа дараа танхайрч, зодолдсон гэж буруутгасан байна.

 

Хабибын тоглох эрхийг есөн сар хасч, 500 мянган доллароор торгосон бол Конор Макгрегорыг зургаан сар тулалдах эрхийг нь хасч, 50 мянган доллароор торгожээ. Тэдний шийтгэлийг тулалдсан өдөр болох аравдугаар сарын 6-наас эхлэн тооцох аж.

 

Түүнчлэн Хабибт нэгэн боломж олгосон бололтой. Түүнийг танхайрлын эсрэг чиглэсэн реклам сурталчилгаанд тогловол шийтгэлийн хугацааг нь зургаан сар болгож багасгана гэжээ.

 

Конор, Хабиб нар аравдугаар сард хийсэн тулааныхаа дараа ч цахимаар бие биедээ дургүйцлээ илэрхийлсээр байсан билээ. Тухайлбал, Хабиб энэ сарын эхээр “Инстаграм”-даа Конорыг боож байгаа зургаа хийж “Чи энэ бузар булайтайгаа бүхий л насаараа амьдарна” гэсэн утгатай зүйл бичсэн. Дагестан залуугийн фэнүүд нь түүнийг “Яах гэж ингэдэг юм бэ”, “Хабиб, чи ухаалаг хүн, битгий наадахтайгаа зууралд”, “Ингэх хэрэггүй Хабиб” гэх зэргээр шүүмжийн үгс хэлээд авсан билээ.

 

 

Конор Макгергор и Хабиб Нурмагомедов на церемонии взвешивания перед боем.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ