Найрагч бүсгүйчүүдийн ижил ГОЁЛ
201901/OTGO9817.jpg

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр /2019.01.31/ Богд хааны ордон музейд болж өндөрлөлөө. Ёслолд олны танил яруу найрагч бүсгүйчүүд үндэсний дээл хувцсаараа гоёж ирсэн нь анхаарал татаж, олны нүдийг хужирлаад авав.

 

Тэд бол "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан, Б.Ичинхорлоо нар юм. Хүрэн торгон дээл, булган малгай, хантаазаар ижилсэн ирсэн найрагчид энэ жилийн сар шинийн гоёлын өнгийг тодорхойлов уу гэлтэй.  

 

Яруу найрагч Ц.Хулан өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөхөөр ажилладаг бол яруу найрагч Б.Ичинхорлоо Монголын Үндэсний Номын Сангийн захирлын алба хашдаг билээ.

 


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Хулан гэж хувцасны гол болсон солиот юм байгаа муу олон шашинд идэгдээд дуусаж байхад энэ юу зөвлөөд байна
2019-02-01 06:17:49
Neg l bish ymaa arga ch ugui biz dee yun deer ch hunii baigajlaas zayasan uhaan amidralaas olj absan buh talin asar bayalag bolobsrol medleg l haragddag shuu dee ene hunii bichsen sonin zuiltei sanaa niilehgui baina daa
2019-02-10 10:31:24
Шинэ мэдээ